ClassUpClassUp

Тусламж

ClassUp Connect — сургалтын төвийн багш нарын оруулсан ирц, даалгавар, хичээлийн тэмдэглэл, зарыг эцэг эхэд хүргэдэг апп. Асуулт, санал, гомдол байвал бидэнтэй холбогдоорой.

Имэйл[email protected]Утас+976 9944-1406
Хариу өгөх хугацааАжлын өдрүүдэд 24 цагийн дотор
ХаягУлаанбаатар, Монгол

Түгээмэл асуулт

Хүүхдээ хэрхэн апп руугаа холбох вэ?
Сургалтын төв тань хүүхэд бүрд 8 оронтой урилгын код (жишээ нь A4HJFC55) өгдөг. Апп руу нэвтэрсний дараа «Хүүхэд холбох» хэсэгт тэр кодоо оруулна. Код олдохгүй байвал хүүхдийнхээ багш эсвэл сургалтын төвөөсөө лавлана уу — кодыг тэд үүсгэдэг.
Нэг бүртгэлд хэдэн хүүхэд холбож болох вэ?
Хязгааргүй. Урилгын код бүрийг дараалан оруулаад олон хүүхдээ нэг бүртгэлдээ холбоно.
Нууц үгээ мартсан бол?
Нууц үг сэргээх хуудсаар орж бүртгэлтэй имэйлээ оруулна. Сэргээх холбоос имэйлээр очно (spam хавтсаа бас шалгаарай). Google эсвэл Apple-аар нэвтэрдэг бол нууц үг байхгүй — тухайн үйлчилгээгээрээ шууд нэвтэрнэ.
Мэдэгдэл ирэхгүй байна
Утасныхаа Тохиргоо → Мэдэгдэл хэсгээс ClassUp Connect-д зөвшөөрөл өгсөн эсэхээ шалгана уу. Мөн аппаас гарч дахин нэвтрэхэд мэдэгдлийн холболт шинэчлэгддэг. Үүний дараа ч ирэхгүй бол бидэнтэй холбогдоно уу.
Ирц эсвэл даалгаврын мэдээлэл буруу байна
Эдгээр мэдээллийг багш нар оруулдаг бөгөөд бид агуулгыг нь өөрчлөх боломжгүй. Хүүхдийнхээ багш эсвэл сургалтын төвтэй шууд холбогдож залруулга хийлгэнэ үү.
Бүртгэлээ устгахыг хүсвэл?
[email protected] хаяг руу бүртгэлтэй имэйлээсээ хүсэлт илгээнэ үү. Бид таны бүртгэл болон холбогдох хувийн мэдээллийг устгана. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос уншина уу.

Асуудлаа мэдээлэхдээ

Хурдан шийдэхэд туслах тул дараах мэдээллийг хамт бичиж илгээнэ үү:

Багш, сургалтын төвүүдэд

Ирц, даалгавар бүртгэх, зар илгээх ажлыг вэб дээрээс хийнэ: classup.mn/login. Шинэ сургалтын төв нэмэх, эрх тохируулах асуудлаар [email protected] руу хандана уу.